Dark Light
Нийгэм | 2026-05-14

ХОГИЙН ЦЭГ ШАТСАН ДУУДЛАГА 80 ХУВЬ ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн хэмжээнд 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар объектын гал түймрийн 999 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, унтрааж ажиллалаа. 
Үүнээс орон сууцны хогийн цэг шатсан 76, хогийн сувагт хог шатсан 35 дуудлага бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хогийн цэг шатсан дуудлага 85 хувиар өсөж, хогийн сувагт хог шатсан дуудлага  42 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул иргэд гэр, сууцны галын аюулгүй байдлаа ханган, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10