Dark Light
Нийгэм | 2026-05-14

АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2026.05.14/ хууль зүй, дотоод хэргийн салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад хууль сахиулах байгууллагын удирдлага, офицер, ахлагч, алба хаагчдын төлөөлөл оролцож, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хүний нөөц, нийгмийн баталгаа, сахилга хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцов.
Энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан нэр бүхий алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулсан юм.
  1. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас “Монгол Улсын гавьяат хуульч” цол, тэмдгээр Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун;
  2. “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол, тэмдгээр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга;
  3. “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор
  • Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд;
  • Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Даваажав;
  • Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан;
  • Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Д.Энхсайхан;
 
“Цэргийн гавьяаны одон”-оор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлагч, ахлах ахлагч Г.Ганбаяр нар тус тус шагнагдлаа.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10