Dark Light
Нийгэм | 2026-05-14

ХУУРАМЧ ЛИНКЭЭР НЭВТЭРЧ, 206 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хуурамч линкээр нэвтрэн орсны улмаас нийт 206 сая төгрөгийг залилуулжээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "ХААН банкны судалгаа бөглөөд дансанд байсан 9.7 сая төгрөг алдсан" гэх дуудлага мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
 
Нэр бүхий иргэн нь хуурамч зар бүхий ХААН банкны 35 жилийн ойн судалгаа гэх линкэнд хандаж өөрийн дансанд байсан 9.710.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
 
Амралтын өдрүүдэд ХААН банкны судалгаа бөглөхтэй холбоотой 206 сая төгрөгийн хохиролтой 18 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал 50-70 насны иргэд энэ төрлийн хуурамч линкээр орж хувийн мэдээлэл данс дахь мөнгөө алдах тохиолдол их байна. 
 
Иймд иргэд та бүхэн хуурамч линк холбоос  дээр дарж орохгүй байх, хувийн мэдээллээ бусдад шилжүүлэхгүй байхыг ойрын хүрээллийн хүмүүстээ сайтар захихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10