Dark Light
Нийгэм | 2026-05-15

"ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ХҮҮХДҮҮД" ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын сайн дурынхны төвтэй хамтран “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” чуулганыг 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ХҮҮХДҮҮД” чуулганы үндсэн зорилго нь Монгол Улсад хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэгийг олгох, эрхээ хамгаалуулах, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах идэвхтэй оролцогч, хүний эрх хамгаалагч болгон чадавхжуулахад оршино.
 
Уг чуулганаар хүний эрх хамгаалагч хүүхдийн оролцоог бодитой хэрэгжүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, мөн үе тэнгийн дээрэлхэлт, цахим дарамт болон жендерийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй хүчирхийллийн асуудлын эсрэг хүүхдүүд өөрсдийн  үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох юм.
 
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Ханнс Зайделийн Сангийн Эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Амармэнд нар оролцож нээлтийн үг хэлэх бөгөөд Үндсэн илтгэгчээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагч хүүхэд гэж хэн бэ?” сэдвээр илтгэл тавьж, хүүхдийн эрх хамгаалал, оролцооны олон улсын чиг хандлага болон хүний эрх хамгаалагч хүүхдийн үүрэг оролцооны талаар мэдээлэл хүргэнэ.
 
Хөтөлбөрийн дагуу 4 бүлэгт хуваагдан үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд ментороор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан оролцож “Эрхээ идэвхжүүлэгч хүүхдүүд /Хүүхдийн эрх, оролцоо/” сэдвээр, Хөөрхөн Зүрх ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Хүчирхийллээс ангид хүүхдүүд/Жендерт суурилсан хүчирхийлэл ба хүүхдийн эрх”, Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн Ц.Эрдэнэтулга “Нөлөөлөгч хүүхдүүд/үе тэнгийн дээрэлхэлт”, Монголын сайн дурынхан төвийн зөвлөх Б.Цэвэлмаа “Байгаль орчин хамгаалагч хүүхдүүд” сэдвээр тус тус хүүхдүүдтэй хамтарч тэдний дуу хоолой, оролцооны ач холбогдол болон үе тэнгийн нөлөөллийн талаар нээлттэй ярилцаж чиглүүлэн, уриалга гаргахад дэмжлэг үзүүлнэ.
Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 150 сурагч, 50 эцэг, эхийн төлөөлөл оролцоно.
Чуулганы онцлох хэсгүүд:
  • “Human Library” – бодит туршлага, түүхээс суралцах амьд номын сан
  • “Graphic Recording” – хүүхдийн дуу хоолойг зураг, комикс хэлбэрээр илэрхийлэх бүтээлч орчин
  • “Manifesto” – хүүхдүүдийн зөвлөмжийг тунхаг бичиг болгон батлах
  • “Action Zone” – ирээдүйн өөртөө захидал бичих, фото булан, сайн дурын хөдөлгөөнд нэгдэх боломж
Энэхүү чуулган нь хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэг олгож, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах идэвхтэй оролцогч, хүний эрх хамгаалагч болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд 2026 оны 3,4 дүгээр улиралд “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” сургагч багш бэлтгэх, тэдний оролцоог өргөжүүлэх чиглэлээр үргэлжлэх болно.

Эх сурвалж | ХЭҮК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10