Dark Light
Нийгэм | 2026-05-15

УЛААНБААТАРТ 17, 21-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 24-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
16-нд Дорноговь, Сүхбаатарын нутгаар, 17-нд Сүхбаатар, Дорнодын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюул, борооны өмнөх шороон шуурга, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Хур тунадас: 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр их хэмжээний усархаг бороо, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
 
Салхи: 15, 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 17, 21-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 17, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00