Dark Light
Нийгэм | 2026-05-15

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖЛЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн Ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Мега Инженеринг энд Инфрастрактурс Лимитэд” компанийн Ерөнхийлөгч Ражеш Редди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч буйг Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцоллоо.
Үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжууд, дэд бүтцийн ажил бүрэн дуусч, анхдагч технологийн болон дагалдах, хангамжийн байгууламжууд, үйлдвэрийн ДЦС-ын барилга угсралтид өрнөж буйг гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээллээ.
Стратегийн ач холбогдолтой уг төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч, саадгүй урагшлуулахын тулд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж, бэхжүүлэх асуудлаар талууд санал солилцов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10