Dark Light
Нийгэм | 2026-05-15

“СОЁЛЫН САЛБАРЫН СТАТИСТИКИЙН СИСТЕМ”-Д ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Соёлын салбарын статистикийн систем”-ийг 2024 онд хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд улсын хэмжээнд төрийн, орон нутгийн болон хувийн өмчийн соёлын 573 байгууллагаас бүртгэлийн 11 маягтын 13587 үзүүлэлтээр үйл ажиллагааны мэдээг цуглуулан, дата боловсруулах ажлыг жилийн давтамжтай хийж байна. Цаашид тус системд дараагийн шатны хөгжүүлэлт хийгдсэнээр:
  • Мэдээллийн дата урсгалыг системчилж өмнө гар ажиллагаатай, хүнээс хамааралтай байсан завсрын үйлдлүүдийг автоматчилж цаг хугацаа хэмнэгдэнэ.
  • Мэдээ тайланг жилээр бус улирлаар гаргах нөхцөл бүрдэж статистикийн хэрэглээ, ашиглалт нэмэгдэх, төрийн бодлого шийдвэр тодорхойлогчид болон хэрэглэгчид датанд суурилсан оновчтой шийдвэр гаргах, богино хугацааны өөрчлөлтийн мэдээллийг “илүү хурдтай” хүргэх боломжтой болно.
  • Үйлчлүүлэгчдийн тоог КИОСК системтэй холбоно.
  • Өгөгдлийг POWER BI-тай холбож үр дүнг боловсруулна.
  • Системийн “Онлайн туслах” цэсийг сайжруулна.
  • Албан ёсны статистикийн мэдээллийн санг Үндэсний статистикийн хороонд автоматаар илгээнэ.
  • ”Соёлын салбарын статистикийн систем” хөгжүүлэлт хоёр үе шаттайгаар хэрэгжих ба нэгдүгээр шатанд платформын үндсэн архитектур, функцийг хөгжүүлж, хоёрдугаар шатанд платформын үйл ажиллагааг өргөтгөж, бусад платформуудтай интеграци хийгдэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10