Dark Light
Нийгэм | 2026-05-15

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 2 дугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа.
Та http://exam.csc.gov.mn/ холбоосоор нэвтрэн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэсээс Регистрийн дугаараар хайлт хийж, шалгалт өгөх цаг болон хаяг байршлын мэдээлэлтэй танилцаарай.
Шалгалт 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Бүртгүүлэгчдийн харьяалал, тоо, шалгалтын танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээнд үндэслэж хуваарь хийдэг тул нийтэд зарласан хуваарийг өөрчлөх боломжгүй.
Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж | Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10