Dark Light
Нийгэм | 2026-05-15

ЯАРМАГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫ САЛБАР ШУГАМУУДЫГ ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХУД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт тус дүүргийн 8, 23, 24 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдтэй уулзаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармаг орчмын суурьшил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Маш олон том хотхон, хороолол баригдсан боловч барилгын компаниуд зам, сургууль, цэцэрлэг зэрэг суурь асуудлаа шийдээгүй. Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн зарим байршилд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар чөлөөлөөд байна. Хүүхдүүдийг амьдарч буй орчиндоо, хороололдоо эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор бид сургуулиудыг төлөвлөөд байна. Тухайлбал энэ жил 23 дугаар хороонд нэг сургуулийг ашиглалтад оруулах гэж байна. Мөн шинэ гүүрний хажууд сургууль ашиглалтад оруулна. Цаашид бид хүн амын суурьшилд үндэслэн аль байршилд сургууль, цэцэрлэг нэмэх талаар тооцож, нэмнэ. Авто замын тухайд энэ жил нийслэл, дүүрэг, замын сангийн хөрөнгөөр ХУД-ийн хэмжээнд авто замын нийт 23 төсөл хэрэгжүүлнэ. Замын нийт урт 36.8 км байх юм. Хамгийн чухал хэрэглээний усны шугамыг стандартын дагуу тавиагүйгээс болж олон иргэд хохирч байна. Өнгөрсөн жил нийслэлээс Яармагийн гол магистрал шугамыг шинэчилж, барилга барьсан компаниудад салбар шугамуудаа мөн шинэчил гэдэг шаардлага тавьсан боловч шинэчлэхгүй байна. Иргэд зэвтэй усны асуудлаар маш их хүсэлт, шаардлага тавьдаг. Тиймээс энэ жил нийслэлээс төсөв гаргаж, салбар шугамуудыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10