Dark Light
Нийгэм | 2026-05-15

ТАЛБАЙН ХӨНӨӨЛТ ОРГАНИЗМТОЙ ТЭМЦЭХ, ТАРХАЛТЫГ ЗОГСООХОД ДРОН АШИГЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй TCP/MON/4003 “Шинээр байгуулагдсан Ургамал хамгааллын агентлагийг чадавхыг сайжруулах” техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд талбайн хөнөөлт организмтой тэмцэх зориулалт бүхий дроныг хүлээн авлаа.
Тус дроныг газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласнаар тариалалтын үеийн хөнөөлт организмын тархалтыг зогсоох, голомтыг устгах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахад хүн хүч хэмнэх, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
Газар тариалангийн үйлдвэрлэлд техникийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр ургамал болон хөрсний үржил шимийг хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих, шинжлэх ухаанд суурилсан оновчтой шийдвэр гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Энэ ажлын хүрээнд Дроныг ашиглах заавар, зөвлөгөө өгөх сургалтыг нийлүүлэгч байгууллага өнөөдөр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Ургамал хамгааллын газар, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, 3 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10