Dark Light
Нийгэм | 2026-05-15

ХАЛХ ГОЛД ЭРЭЛ ХАЙГУУЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монгол Улсад Оросын Холбооны Улсаас суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Орос, Монголын янз бүрийн бүс нутгаас ирсэн эрэл хайгуулын бүлгийнхэн болон идэвхтнүүдийн оролцоотойгоор Халх голын тулалдаан болсон газруудад зохион байгуулдаг Орос-Монголын эрэн хайх хамтарсан экспедицийн хаврын үйл ажиллагааны нээлт Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд 2026 оны тавдугаар сарын 14-нд боллоо. “Амь үрэгдсэн сүүлчийн цэргийг нутаглуулах хүртэл дайн дуусдаггүй” гэсэн энэ хэлц Халх голын байлдаанд ч хамаатай. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах, Зөвлөлт Холбоот Улсын зүүн хил хязгаарын аюулгүй байдлын төлөө Япон-Манжийн түрэмгийлэн эзлэгчдийн эсрэг тулалдаж амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын дайчдын шарилыг энэ нутгийн тал хээр, дэнж, толгод 86 жилийн турш өвөртөө хадгалж буй юм. Эрэн хайх хамтарсан экспедиц нь хоёр улсын төр засгийн өргөн хүрээний дэмжлэг, олон зуун сайн дурынхны чин сэтгэл, хүчин чармайлтын ачаар 2025 онд түүхэндээ анх удаа хамгийн өндөр үр дүнтэй ажилласан юм.


Эх сурвалж | ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10