БИЛГИЙН ТООЛЛЫН 30 /2026.05.16/ БЯМБА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР
- Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
- Наран ургах, шингэх: 05.13-20.23
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
- Суудал: Төмөр
Аргын тооллын 5 сарын 16, Санчир гараг. Билгийн тооллын 30, Гоё хүүхэн одтой, цагаан бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түлэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм







