Dark Light
Нийгэм | 2026-05-15

ИХЭР: ЭНЭ ӨДӨР АМЬДРАЛЫН ЭРЧ ХҮЧ ӨНДӨР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр хуучны найз нөхөдтэйгөө уулзах, тасарсан харьцаагаа сэргээх хүсэл төрж магадгүй байна. Өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Өнөөдөр та бага зэрэг өвдөх магадлалтай. Биеийн хүчний эрсдэлтэй ажил бүү хий. Элдэв хэл аманд оролцолгүй, анхааралтай ажигла. Сөрөг сэдлээр өөрийгөө бүү цэнэглэ. 

Үхэр: Зугаацаж цэнгэн оройтож унтах нь таныг өдрийн турш нойрмог байдалтай болгох болно. Энэ өдөр итгэж явдаг дотнын хүмүүстээ урам хугарах эсвэл ажлын үр дүнд сэтгэлээр унах бололтой. Гэр бүлдээ анхаарал тавь. Хань ижил, үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амар тайван амьдрахыг хүсэж байгаа бол муу зуршлаа бага багаар зас. Өчүүхэн жижиг үл ойлголцлоос болж хайр дурлалд эргэлзээтэй асуудал үүсэж магадгүй. Иймээс сайн ойлгоогүй зүйлдээ яаран хариу өгөх хэрэггүй. Архи согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлж бүү хэрэглэ. Энэ нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

Ихэр: Энэ өдөр амьдралын эрч хүч өндөр байна. Өнөөдөр оюун санаа болон дотоод мэдрэмжээ тайван байлгаж хайртай хүмүүстэйгээ харьцаагаа сайжруулах талаар анхаар. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь ашиг тустай. Өмнө гаргасан алдаа эндэгдлээ засаж залруулах боломж таны өмнө гарч ирнэ. Хүлээсэн үүргээ арай өөр өнцгөөс харах, асуудлыг нийтлэг бус аргаар шийдвэрлэх шаардлага гарна. 

Мэлхий: Гэр орны өмнө хүлээх хариуцлага гарч ирнэ. Энэ үед ойр дотнын хүмүүстэйгээ гадуур гарч оройн зоог баривал таатай байх болно. Тэгвэл та нөхцөл байдлыг удирдаж чадах ба зөвхөн өөрийнхөө төлөө ийм зохицуулалт хийх гээгүй гэдгээ харуул. Хайр дурлалын асуудал дээр шинэ сорилт авах хэрэггүй. Атаархуу зан гаргавал сэтгэлийн дарамт л авч ирнэ. Үр хүүхдүүддээ анхаарч хичээл хүмүүжилд нь гар бие оролцвол сайн нөлөө үзүүлнэ.

Арслан: Энэ өдөр удаан хугацааны турш санаа зовж байсан харилцааны асуудалд шинэчлэл гарна. Хувийн зохион байгуулалтаа сайжруулснаар амьдралд хандах үнэлэмж өсөж, таныг баярлуулах болно. Сэтгэл санаа хэвийн байвал төлөвлөгөө тань саадгүй үргэлжлэх болно. Өнөөдөр хайртай хүн рүүгээ онцгой бэлэг явуулж, романтик уулзалт зохион байгуулбал үр дүнг нь удахгүй олж харна. Хайртыгаа оройн зоогт урьж, эргэн тойрондоо сайхан уур амьсгал бүрдүүлээрэй.

Охин: Хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг гарга. Тэд таны сэтгэл санааг илүү сайн ойлгох болно. Найз нөхдийн дунд халуун дулаан уур амьсгал бий болно. Үйл явц яаж ч өрнөсөн найз нөхөдтэйгөө эвтэй байхад анхаар. Хэн нэгний сөрөг үйлдэл нь таны эсрэг хүсэл сонирхлын зөрчил байгааг илтгэнэ. Хайртай хүмүүсийнхээ хүсэл сонирхлыг сонсохгүй, зөвлөлдөхгүйгээр зарим зүйлсийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэх хэрэггүй.

Жинлүүр: Биеэ авч явах байдал болон гадаад төрхдөө шинэ өөрчлөлт оруулснаар өөртөө сэтгэл хангалуун байдлыг олж авна. Харин хайр дурлалын асуудалд хөнгөн хуумгай хандах нь хор уршигтай гэдгийг од эрхэс анхааруулж байна. Дурлалын гурвалжин эсвэл нуугдмал янаг амрагийн холбоо асуудал үүсэх магадлалтай. Хуучин харилцаанаас үлдсэн гомдол од эрхсийн зүгээс ирнэ. Ганц бие хүмүүс хол газар явах юм бол сонирхолтой учралтай тохионо. 

Хилэнц: Эхэлсэн ажлаа дуусгаж байж, шинийг эхлэх хэрэгтэй шүү. Аливаа юмыг үндсээр нь судалж, асуудлын мөн чанарыг гаргаж ир. Үр хүүхдүүдээ эцэг эхийн хайрыг харамгүй бэлэглэ. Хэрэв та ажил хэргийн уулзалтаар завгүй байгаа бол түүнийгээ зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Элдэв архаг өвчин сэдрэхээс болгоомжил. Эм тан хэрэглэхдээ болгоомжтой бай. Хэт өөх тостой, хурц хоол хүнс бүү хэрэглэ.

Нум: Эрч хүчээ нэмэгдүүлэх шинэ дэглэм баримталж эхлэх нь ажлын ачааллыг зохицуулахад сайн нөлөө болно. Магадгүй та ядарсан бол боломж гарвал сайн унтаж авах хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Нэмэлт витамин эрдэстэй хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруул. Хайр сэтгэлийн харилцаанд илүү анхаарснаар зарим төлөвлөгөөг өөрчлөн хэрэг гарна. Гэхдээ амьдралын энгийн хэв маягтаа хурдан орох хэрэгтэй шүү.

Матар: Өнөөдөр та гэр орны ажилд оролцох шаардлага зүй ёсоор үүсэж байгааг хурдан ойлго. Хэрэв сайн сайхан хайр дурлалын харилцааг эрж хайж байгаа бол эхлээд өөрийгөө ойлгож хянаж сур. Та хэн нэгний өмнө өгсөн амлалтаа бүрэн дүүрэн хийсэн байх хэрэгтэй болно. Гэвч та зарим амлалтаа яг хэзээ биелүүлэхээ сайн мэдэхгүй байгаа бололтой. Хайрын харилцаанд үр дүнтэй шийдвэр гаргавал гэнэт олдох романтик боломж нь давуу тал авчрах болно. 

Хумх: Энэ өдөр албан ёсны үйл хэрэгт тохиромжгүй. Гэртээ амарч өөртөө болон гэрийнхэндээ цаг гарга. Та бүхэн хувийн харилцаандаа ёс зүйг баримтлахгүй байгаа бол амьдралынхаа энэ үеийг таагүйгээр дурсана гэдгийг анхааруулах цаг болжээ. Ойр дотнын хүмүүсээ анзаарахгүй байсан алдаагаа олж хар. Хувийн асуудлаа бусдад нялзаах хэрэггүй. 

Загас: Өнөөдөр байнга тохиолддог саад бэрхшээлийн учир шалтгааныг тайлж магадгүй. Хэрэг болохгүй гэж бодож байсан мэдлэг, туршлага хэрэгтэй байгааг та мэдрэх болно. Шаардлагатай үед таны эзэмшсэн мэдлэг чадвар хэрэг болно. Хэрэв өөрчлөлт хийх төлөвлөгөө байгаа бол бэлтгэлээ эртнээс ханга. Үнэтэй эд зүйл худалдаж авах шийдвэр гаргахаасаа өмнө санхүүгийн боломжоо тунгааж үз. Эд юмс худалдаж авахдаа хянамгай байгаарай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10