Dark Light
Нийгэм | 2026-05-15

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮРЭЭНД 14 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах соёл урлагийн арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэлийн явцтай танилцаж холбогдох үүрэг, чиглэл өглөө.
Соёл урлагийн газраас Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд соёл урлагийн 14 арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Өнөөдөр Соёл урлагийн газрын дарга, Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооны дэд дарга Г.Батхуяг болон холбогдох албан хаагчид Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”, “Дээлтэй Монгол наадам”, “Соёлын наадам”, “Улаанбаатарын үдэш 2026”, “ “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн, “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэлийн явцын талаар зохион байгуулагч талуудын мэдээллийг сонсож үүрэг, чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10