Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд “Байгальд ирсэн бүхэн буцаад ирдэг” аян улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ардын Жүжигчин, дуучин С.Жавхлантай хамтран иргэдэд 2026 ширхэг хуш, бургас зэрэг модны суулгац бэлэглэх үйл ажиллагаа өнөөдөр /2026.05.15/ "Ялалтын талбай"-д амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Монгол Улсын Ардын Жүжигчин, дуучин С.Жавхлан ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ, мод тарихын ач холбогдол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолсон юм.
АДМИН







Нийгэм







