Сэлэнгэ аймаг-ийн Хүдэр сум-ын Баянцагаан багийн “Амч” хэмээх газарт энэ сарын 14-ний өдөр гарсан ойн түймрийг өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдрийн 12:04 цагт бүрэн унтраажээ.
Тодруулбал, түймрийн дуудлага тавдугаар сарын 14-ний өдрийн 17:54 цагт бүртгэгдсэн бөгөөд түймрийг унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласан байна.
Ойн түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар-ын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, мөн сумын Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн оролцсон байна.
Онцгой байдлын байгууллагаас ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг ил задгай гал гаргахгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины ишээ бүрэн унтраах, ой хээрт зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм







