“Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан” гэх мэдээлэл 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаагаар замын цагдаагийн алба хаагч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулан шалгах үед жолоочтой хамт зорчиж явсан 47 настай, эрэгтэй Ө нь алба хаагчийг хэл амаар доромжилж, шаардлагыг эсэргүүцсэн.
Иргэн Ө гэртээ харихаар явсан боловч буцаж хутга нуун ирж, алба хаагчийн биед халдаж, 3 удаа хутгалсан.
Ө нь хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг явуулж байна.
Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлгийн байгууллагын тусламж авч, хагалгаанд орсон байна.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
АДМИН







Нийгэм







