Dark Light
Нийгэм | 2026-05-17

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХАЧГИЙН ИДЭВХТЭЙ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Дулааны улирал эхэлж, иргэд агаар салхинд гарах, аялал зугаалга хийх, ууланд алхах нь нэмэгдэж буй энэ үед хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Хачиг нь ой, хээр, бэлчээрийн бүсэд элбэг тархдаг бөгөөд хүний арьсанд шигдэн хазсанаар хачигт энцефалит, боррелиоз, риккетсиоз зэрэг халдварт өвчин дамжуулах эрсдэлтэй байдаг. Ийм өвчний үед халуурах, толгой өвдөх, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй аж.

Иймд иргэд урт ханцуйтай хувцас өмсөх, өмдний шуумгийг оймс дотуур хийх, тод өнгийн хувцас сонгох, хачиг үргээгч хэрэглэх, зүлэг өвс ихтэй газраар явахдаа болгоомжтой байхыг зөвлөжээ. Мөн гадуур явж ирсний дараа бие, хувцас, хүүхдүүдээ сайтар шалгаж, хачиг илэрсэн тохиолдолд зориулалтын хямсаагаар болгоомжтой авч, шаардлагатай бол эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10