Dark Light
Нийгэм | 2026-05-17

УЛААНБУРХАНЫ ЭСРЭГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХЫГ ЗӨВЛӨВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Эрүүл мэндийн байгууллагуудаас улаанбурхан өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.
Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин болохыг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Иймд иргэд өөрийн болон хүүхдийн вакцинд хамрагдсан талаарх мэдээллийг өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очиж цахим бүртгэлийн системд бүртгүүлэхийг зөвлөв.
Мөн улаанбурханы эсрэг товлолт вакцинд хамрагдаагүй, хоцорсон иргэд нөхөн дархлаажуулалтад хамрагдан өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах шаардлагатайг анхаарууллаа.
Эрүүл мэндийн байгууллагын зүгээс иргэн бүр хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалсан байна.
Нөхцөл байдалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 100, 119, 72224444 дугаарын утсаар авах боломжтой аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10