Dark Light
Нийгэм | 2026-05-18

СҮҮЛИЙН 7 ХОНОГТ БҮРТГЭГДСЭН 15 ТҮЙМРЭЭС 12 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 50 суманд 101 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн  оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
Үүнээс сүүлийн 7 хоногт Дорнод аймагт 3, Сүхбаатар аймагт 4, Булган аймагт 1, Хэнтий аймагт 2, Төв аймагт 2, Сэлэнгэ аймагт 3 буюу нийт 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс:
  • 12 түймрийг бүрэн унтрааж,  
  • Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан  2 түймрийг цурамд оруулж,
  • Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг,  мэргэжлийн ангийн  нийт 107 хүн, 7 автомашин, 13 морьтой ажиллаж байна.

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00