Dark Light
Нийгэм | 2026-05-18

УЛААНБААТАРТ 21, 22, 24-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 27-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.
 
Хур тунадас: 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
 
Салхи: 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 21, 22, 24-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 21, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан, 21, 22, 24-нд сэрүүсэж, Шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00