Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс нийслэл болон 11 аймгийг хамруулсан Төрийн албаны тусгай шалгалтыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл болон орон нутгийн шүүхийн Тамгын газруудын байранд нэгдсэн журмаар зохион байгуулж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан шалгалтын үйл ажиллагааг албан ёсоор нээж, шалгалтад оролцож буй албан хаагч, иргэдэд амжилт хүсэж, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2026 оны 06 дугаар “Шалгалтын комисс байгуулах тухай” тогтоол, шалгалтын бүрэлдэхүүн, зааварчилгааг танилцуулснаар шалгалт албан ёсоор эхэллээ.
Шалгалтад нийт 216 бүртгүүлснээс 93 албан хаагч, иргэний бүртгэл баталгаажиж, шалгалтад оролцож байна. Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 57 сул орон тоонд шилдэг мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах зорилготой тус шалгалт үргэлжилж байна.
АДМИН







Нийгэм







