Dark Light
Нийгэм | 2026-05-18

НҮҮРС ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛД ХАМТРАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай өнөөдөр /2026.05.18/ БНХАУ-ын “Sinosure” корпорацын Шаньси муж дахь салбарын Дэд Ерөнхийлөгч Чэн Ган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтаар Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлж буй “Нүүрс пиролизын үйлдвэр” барих төсөлд санхүүжилт босгох хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.
Төслийн явцын тухайд олон улсын лабораторид туршилтын бүтээгдэхүүнээ шинжлүүлж байна. Мөн ойрын хугацаанд сонгон шалгаруулалт зарлаж, барилга угсралтыг эхлүүлэхээр төлөвлөсөн талаар Гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцууллаа. 
“Sinosure” корпорацын зүгээс хамтран ажиллах сонирхол өндөр буйгаа илэрхийлж, хамтын ажиллагаа нь санхүүгийн эрсдэлийг бууруулах, төслийн өртгийг оновчтой болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа дурдлаа.
“Sinosure” корпорац нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зээлийн даатгалын байгууллага юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10