Дэвшилтэт шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргаж, ногоон ажлын байр болон өндөр ур чадвар шаардсан технологийн ажлын байр бий болгох зорилготой “Стартап 2026” улсын уралдаан 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 6 гарааны бизнес эрхлэгч залуучуудын баг шалгарлаа.
Тус уралдаан нь 6 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд шилдэг багуудад 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр нийт 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон юм.
Уралдааны хүрээнд оролцогчдод:
- Тусгайлсан сургалтын хөтөлбөр
- Менторшип, мэргэжлийн зөвлөгөө
- Стартап хөгжүүлэлтийн чиглэлийн дэмжлэгүүдийг үзүүллээ.
ШАЛГАРСАН БАГУУД
- 1-р байр — “Siserion” Гадаадын иргэдэд эх хэлээрээ хууль зүйн зөвлөгөө авах боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан платформ
- 2-р байр — “Perlink” Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлний AI хөрвүүлэгч төхөөрөмж
- 2-р байр — “Huuli.Tech” Хуульчдын ажлыг хөнгөвчлөх хиймэл оюун ухаанд суурилсан шийдэл
- 3-р байр — “Гэрээрэ-Онош” Гэртээ хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ өгөх нэгдсэн шийдэл
- 3-р байр — “Paami” ERP системийн upgrade процессыг автоматжуулах AI шийдэл
- 3-р байр — “Geni Platform” Бодит хэрэглэгчийн туршлага дээр тулгуурласан контент үүсгэх платформ
Мөн Технож Бизнес Инкубатор төвийн үүсгэн байгуулагч, захирал Г.Галаарийд өөрийн нэрэмжит ₮5,000,000 төгрөгийн тусгай шагналаар “Siserion”, “Perlink”, “Geni Platform” багуудыг урамшууллаа.
Тэмцээний шилдэг багууд болох “Siserion”, “Perlink”, “Huuli.Tech” нь JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн “Creative Young Entrepreneur” төсөлд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийн 60 гаруй орны 5000 гаруй залууст өөрсдийн шийдлээ танилцуулах юм.
Монголын залуу стартапуудын олон улсын тавцанд гарах шинэ аялал ийнхүү эхэлж байна.
АДМИН







Нийгэм







