2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зарим гаднын нөлөөнд автах хандлага нэмэгдэх тул биеэ барих тал дээр анхаар. Бизнесийн үйл ажиллагааны үр өгөөж нь олон хүчин зүйлээс шалтгаалан сунжрах болно. Хэрэв танд илүүг хийх боломж байвал өөрчлөлт хий. Ямар ч асуудал тохиолдсон сэтгэлээр унахгүй байх нь чухал. Шинэ ололт амжилтын тухай сэдэв таны оюуны чадавхыг сэргээж, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцоход түлхэц болно.
Үхэр: Албан тушаал, нэр төр хөөцөлдөхийн оронд аливаа зүйлийг зөв голдирлоор явах эсэхэд санаа тавь. Судалгаа хийж, эргэцүүлэн бодоход сайн үе тул дэмий асуудлаар цаг бүү үр. Ажлын хэнээтэй шаргуу хүмүүс өндөр цалин урамшууллын санал авч болох ч бүхнийг сайтар тунгаан бодож, зөвхөн өөрт ашигтай бус бусдад ч хохирол учруулахгүй талаас нь тооцож шийдвэрээ гарга. Ажлын хамт олон зарим асуудал дээр буруутгаж магадгүй ч зөнд нь орхи.
Ихэр: Ямар ч нөхцөл байдалд орсон тодорхойгүй үйл ажиллагааг цэгцэлж чадвал сайн үр дүнд хүрнэ. Харин бизнес эрхлэгч нар шинэ ажил эхлэхээ түр хойшлуулсан дээр байх. Бүгдийг сайтар бод. Хамтын үйл ажиллагаанд нэлээд ноцтой сөргөлдөөн үүсэж хөрөнгө оруулалтаа алдаж мэдэх талтай. Таны холын зорилгод илүү тохирох санал болон баталгаа иртэл хүлээж болно.
Мэлхий: Орлогоо нэмэх боломж өсөж, санхүүгийн нөхцөл байдал дээшлэх төлөвтэй. Аливаа зүйлийг шинээр эхлэх нь бүтэмжгүй байх магадлалтай тул сайн мэддэг ажлаа хийх нь амжилтад хүрэх нэг нөхцөл болно. Хэрэв жижиг гэлтгүй бүх зүйлд анхааралтай байх юм бол хөрөнгө мөнгөтэй холбоотой үйл хэрэг хялбар шийдэгдэнэ. Гэнэтийн учрал хайрын харьцаанд сэв суулгана.
Арслан: Томоохон хэмжээний үйл ажиллагаанд оролцох бол харилцаан дээр уян хатан шинж чанараа гаргавал хүссэн зорилгодоо бараг хүрнэ. Сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь одоогийн байр сууринд таатай. Ихэнх хүмүүс тодорхой хэмжээнд хүссэндээ хүрэх боловч бүх зүйл танд хангалттай бус санагдахаар байна. Сэтгэл санаа тааруу үед та биедээ хэт их ачаалал өгөх хэрэггүй.
Охин: Ачаалал харьцангуй өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Бусдын бодол санааг хүлээн авах нь тийм амархан биш байна. Санхүүгээ сайжруулах талаар нухацтай бод. Хэрэв та одоо олж байгаагаас илүү олох чадвартай гэж үзэж байгаа бол хөдлөх цаг нь болжээ. Гэхдээ хэт их шуналтаж өөрийгөө зовоох хэрэггүй.
Жинлүүр: Хамтрагч нарын дунд үүссэн үл ойлголцол хичээнгүй ажил хэргийн ачаар дээрдэх болно. Бусадтай бүх зүйл дээр санал нийлэх албагүйг хүлээн зөвшөөр. Цаг үеэ дагаад хүсэл сонирхлоо байнга шинэчлэх хэрэгтэй болно. Чухал арга хэмжээнд оролцох урилга хүлээн авах бөгөөд нөлөө бүхий, хүчирхэг хүмүүстэй уулзах боломж гарна. Өөртөө итгэлтэй байвал тэдний сонирхлыг татаж чадна.
Хилэнц: Бие даасан бодолтой хүмүүс алдаа гаргасан ч ухаалаг байна. Ямар ч нөхцөлд орсон толгойгоо өндөрт өргөж яв. Бусдын өмнө буруугүй бол бөхөлзөх хэрэггүй. Хэрвээ та зоригтой шийдэмгий хөдөлж чадвал үр дүнд хүрч, нэр хүнд тань өсөх бололтой. Танд өөрийгөө илэрхийлэх эрч хүч хэрэгтэй. Оюун бодлоос гадна зүрх сэтгэлээ юу юунаас эрхэмд тооцохыг зөвлөе.
Нум: Ажлын төлөвлөгөө өмнөхөөс илүү болгон засах боломжтой. Таны сэтгэх чадвар өндөр байна. Таны биеэ авч яваа байдалд хүмүүс татагдана. Энэ өдөр санаа нийлдэг хүмүүстэйгээ уулзаж, арга туршлагаа баяжуулахыг хичээ. Энэ нь танд тэмцэгч чанарыг бий болгоно. Ирээдүйн хөрөнгө оруулалтдаа анхаар. Эрсдэлтэй байх боловч шийдэмгий бус зангаа мартах нь дээр.
Матар: Од эрхсийн нөлөөгөөр танд боломж гарч ирэх бөгөөд эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байна. Тодорхойгүй асуудлыг хөөцөлдөж, учрыг нь олох шаардлага тулгарч болзошгүй. Өмнөх асуудлаа цэгцэлж, бизнесийн хамтрагчтайгаа учраа ол. Таны бодол санаа маш тогтворгүй байх бололтой. Таны сэтгэлийг зовоосон асуудлыг шийдэхэд сайн найз нөхөд тусална. Бусадтай сэтгэлээ хуваалцаж, дотроо онгойлгох нь уур бухимдал, санаа зоволт, айдас түгшүүрээс салах сайн арга байна.
Хумх: Хий дэмий мөрөөдөлгүй, илүү санаачилгатай бай. Аливаа асуудалд саруул ухаанаар хандаж, бүгдийг хийх арга замыг олж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Зарим хүмүүс нийгмийн томоохон хэмжээний арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаа ч үүнийг хийхэд хэцүү байгааг мэднэ. Олон нийтийн арга хэмжээн дээр гэнэтийн байдлаар шийдвэр гаргах шаардлага гарна. Энэ нь хэдий амаргүй байх ч, эерэг үр дүн таныг хүлээж байна. Эрх ашгийн тохиролцоо өвөрмөц байдлаар явагдаж мэднэ.
Загас: Энэ өдөр од эрхэс таны бие махбод болон зан чанарыг сайнаар гэрэлтүүлж өгнө. Тиймээс хүлээсэн үүрэг хариуцлагаа ил тодоор илэрхийлэхэд тохиромжтой үе. Хүмүүстэй зохицох чадвар тань амжилтад хүрэхэд тусална. Төлөвлөгөө санаандгүй байдлаар өөрчлөгдсөн ч үйл ажиллагаа тань олны анхаарлыг татна. Ихэнх хүмүүсийн нэр хүнд өсөж, бусдын хүндлэлийг хүлээнэ.
АДМИН







Нийгэм







