Dark Light
Нийгэм | 2026-05-18

АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН НОГООН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь өнөөдөр (2026.05.18) Ариг болон Капитрон банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээг байгуулснаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцны барилгыг хамтран санхүүжүүлэх юм.
 
Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй дээрх төслийг “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-гаар дамжуулан удирдаж, арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт олгоно.
 
Энэ хүрээнд дунд хугацаат санхүүжилтийг ногоон орон сууц, худалдаа, үйлчилгээний талбайн барилгын ажлыг гүйцэтгэх үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч байгууллагуудад олгож, 4200 айлын ногоон орон сууц бүхий цогц эко хорооллын бүтээн байгуулалтыг Баянхошуу, Шархад дэд төвүүдийн 34 га талбайд 2026-2030 оны хооронд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд болон бага, дунд орлоготой иргэд урт хугацаатай ногоон орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ.
 
“Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь төслийг хамтран санхүүжүүлэгч арилжааны 7 банктай хамтран ажиллах санамж бичгийг энэ оны 3 дугаар сард үзэглэсэн юм.

Эх сурвалж | Монгол улсын Хөгжлийн банк
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10