Dark Light
Нийгэм | 2026-05-19

ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Улаан хөндийн цагаан гунатай” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.05.19) 06:00 цагт бүрэн унтраалаа.
Унтраах ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн нийт 35 хүн, 2 автомашин, 13 морьтойгоор зохион байгуулсан юм.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хадын булаг багийн “Халтарын говь” гэдэг газар тавдугаар сарын 18-ны өдрийн 17:25 цагт гарсан хээрийн гал түймрийг мөн өдрийн 21:45 цагт цурамд оруулж 22:55 цагт бүрэн унтраасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн нийт 14 алба хаагч, 3 автомашин, 1 мотоциклтойгоор ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00