Dark Light
Нийгэм | 2026-05-19

СБД: ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ 1016 КАМЕРААР ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орсон Теле камерын хяналтын дэд төв нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 20 албан хаагчтай, 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна. Теле камерын хяналт, мэдээлэл лавлагааг хариуцан ажилладаг тус төв ашиглалтад орсноор аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, хэрэг зөрчлийг илрүүлэхэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ахиц гарсан бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран бүх төрлийн урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг хэрэгжүүлэн ажилладаг. Тус төв өнөөдрийн байдлаар нийт 1016 камераар хяналт хийхээс гадна IREX аналитикт бүрэн тохирох хүний царай таних, дугаар илрүүлэх хүчин чадал сайн камер ашиглаж байна. Цаашид орон нутгийн болон бусад хөрөнгө оруулалтаар нийт камерынхаа хүчин чадлыг сайжруулахаар төлөвлөөд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10