Dark Light
Нийгэм | 2026-05-19

ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВЫН ТУХАЙ 12 БАРИМТ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хотын даргад яригдаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт
  1. Ээжийнхээ талаас Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Ардын хувьсгалын анхдагчийн нэг Содномбалжирын Буяннэмэхийн үр удам
  2. Аав нь Говь-Алтайнх, ээж нь  Дундговийнх  
  3. 1990 оны Цагаан морин жил төрсөн, ардчилал, эрх чөлөөний шинэ эрин цагийн залуусын төлөөлөл, 36 настай
  4. 220 мянгатад өссөн, ерөнхий боловсролын 45-р сургууль төгссөн хотын хүүхэд
  5. Сагсан бөмбөгийн өсвөр үеийн улсын хошой аварга, спортын 1-р зэрэгтэй. 183 см өндөр. Хүн бүр агуу тамирчин болохгүй ч сагсан бөмбөгөөс хамтын ялалтын төлөөх багийн тоглогч болж төлөвшдөг.
  6. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр 2012 онд А үнэлгээтэй төгссөн. Австралийн Нью-Кэслийн Их сургуульд 2017 онд Тогтвортой хөгжлийн бодлогын магистр хамгаалсан. Англи хэлтэй.
  7. Эхнэр, 2 хүүхэдтэй.
  8. Хорь гаруйхан настайдаа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн том охинтой үерхэж явсан. Дундаасаа үр хүүхэдтэй. Аль алиных нь хувьд залуу насны гэгээн дурсамж болж үлдсэн.
  9. Оюутан байхдаа 19 настайдаа МАН-д 2009 онд элсэж, улс төрд орсон. Тухайн үеийн Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооны салбарын даргаар анхан шатнаас эхэлсэн. Оны шилдэг салбараар шалгарч байсан. 
  10. Улс төр судлаач мэргэжлээрээ МАН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж эхлэн, шат алгасалгүй шалгарч дэвшсээр СДМЗХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын Нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна.
  11. НИТХ-д 2020 онд “Илүү хурдан уриатайгаар Баянзүрх дүүргийн 8-р тойрогт дэвшин ялж байсан. Ерөнхий сайд Н.Учрал, Б.Пүрэвдагва хоёр тоолбол нас, төөлбөл нуруу ойрхон, анд нөхөд. Адилхан шинж чанартай, орчин үеийн төлөөллийн хувьд нэг нь УИХ-д, нөгөө нь НИТХ-д “Илүү хурдан” уриатай ялж байв. 
  12. Б.Пүрэвдагва Ерөнхий сайдын Чөлөөлье бодлогыг хот, дүүргийн хөрсөнд буулгаж, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга илүү хурдтай, илүү хүчтэй хамтран ажиллана гэж итгэл хүлээлгэж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10