“Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Лавлагаа лабораторийн албанд Молекул биологийн бүрэн автомат системийг хүлээн авч суурилууллаа.
Тус системийг ашиглалтад оруулснаар нуклеин хүчил ялгах, ПГУ-ын холимог бэлтгэх, ДНХ-ийг олшруулж тодорхойлох гурван үе шаттай үйл явцыг бүрэн автоматжуулж байна.
Системийн ашиглалтын сургалтыг:
- Ажлын байранд 17 эмч, ажилтанд
- БНСУ-ын Дэжон хот дахь BIONEER corporation-ны Сургалт, судалгааны төвд 4 эмч, ажилтанд тус тус зохион байгууллаа.
Молекул биологийн бүрэн автомат систем суурилуулснаар зоонозын халдварт өвчний эмнэл зүйн оношны баталгаажуулалт сайжирч, шинжлэгчээс шалтгаалах алдааг хамгийн бага түвшинд хүргэх ач холбогдолтой юм.
|
Эх сурвалж
| Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв
|
АДМИН






Нийгэм







