Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямдулам: М:2 (Зунжин-МУБИС) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТГ-ын 2-207 гарааш дугаартай автобусны жолооч М.Нямхүү автобусанд Зөөврийн компьютерээ мартаж буусан байсныг олж өгсөн явдалд маш их баярлалаа.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Сайханцэцэг: Ч:12 (Зүүн салаа шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байгаа Автобус нэгдэл ХХК-ийн 06-013 гарааш дугаартай автобусны жолооч Б.Сумьяабазар нь одоо үед ховордсон сайхан харилцаатай жолооч байна. Баярлалаа.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Янжиндолгор: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-7 буудал-Сансарын тойрог) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-060 гарааш дугаартай автобусны жолооч О.Ганбаяр нь иргэдийг мэдээллээр хангаж, маш сайхан үйлчилгээ үзүүлж байна. Баярлалаа ажлын өндөр амжилт хүсье.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Э.Цэрэнлхам: Ч:55 (Дэнжийн 1000-ын эцэс-Зайсан) чиглэлд явж байгаа 13-153 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Маш их гомдолтой байна.
Шийдвэрлэлт: Гомдлын дагуу камерын бичлэг шалгахад жолооч ажил үүргийнхээ дагуу шаардлага тавьсан болно. Доромжилсон байдал харагдахгүй болно.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн М.Хонгорзул: Ч:50 (Улаанхуаран - ТЭЦ-3) чиглэлд явж байгаа 1-161 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шүүж болохгүй байгаа тул хэсгийн ахлагч Сунхарт анхааруулж ажиллах чиглэл өгөн ажиллав.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн У.Мөнхбаясгалан: Ч:80 (ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байгаа 15-090 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Маш их гомдолтой байна.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шүүж үзэхэд зорчигчид замын зүүн тал буюу зүүн гар тийш эргэх эгнээгээр явах шаардлагыг тавьж жолооч боломжгүй гэсэн хариу өгч хоорондоо үл ойлголцол үүссэн болно. Жолоочид зан харилцаан дээрээ анхаарах чиглэл өгөв.
Иргэний гомдол: 1-040 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тавдугаар сарын 14-ний өдөр буудал дээрээ зогсолгүй явсан.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Н.Г-д торгуулийн арга хэмжээ авав.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН






Нийгэм







