Dark Light
Нийгэм | 2026-05-20

СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУДАЛДСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлүүлсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэргүүдээс тоймлон хүргэе. 

- Б.М (33 настай, эмэгтэй, урьд энэ гэмт хэрэг 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн) нь 2023-2026 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодис, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй бодисыг өөрөө хэрэглэх мөн худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, улмаар удаа дараа бусдад зарж борлуулан энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.М-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 46,2 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- Э.Б (33 настай, эрэгтэй) нь 2022-2023 онд Бүгд найрамдах Турк Улсад оршин суух өөрийн төрсөн дүү Г.Г-ын шуудан илгээмжээр илгээсэн, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад орсон, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй их хэмжээний (... кг) хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн хашаанд байрлах агуулах саванд хадгалж, бусдад худалдсан;

Б.Г (35 настай, эрэгтэй) нь 2022-2023 онд Э.Б-аас их хэмжээний (…кг) сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, Ө.Ө-д худалдсан;

Ө.Ө нь (35 настай, эрэгтэй) 2023-2024 онд Б.Г-аас ... грамм сэтгэцэд нөлөөт бодис болох “мөс”-ийг 18 удаагийн үйлдлээр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан.

(Жич: Улсын хилээр нэвтрүүлсэн Г.Г-д холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа болно)

Прокуророос Э.Б, Б.Г, Ө.Ө нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.Б, Б.Г, Ө.Ө нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Б-д 5 жил, 6 сарын, Б.Г-д 7 жилийн, Ө.Ө-д 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, бусад эд зүйлийн үнэд Э.Б-аас 4,8 сая төгрөг, Ө.Ө -аас  69,2 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.  

Иргэн танд

НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан  бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.


Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10