БИЛГИЙН ТООЛЛЫН 5 /2026.05.21/ ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
- Үс засуулбал: Эд,мал арвижна
- Наран ургах, шингэх: 05.07-20.31
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Авахуй
- Суудал: Хий
Аргын тооллын 5 сарын 21, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5, Найралт эх одтой, хөхөгчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал (8ц 55м).
АДМИН






Нийгэм





