Dark Light
Нийгэм | 2026-05-20

ХОНЬ: ЭРГЭН ТОЙРОНД ЧУХАЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД БИЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Эргэн тойронд чухал өөрчлөлтүүд бий болно. Тэмцэл зөрчилдөөнд оролцохгүй байх нь таны сэтгэл санаа ба эрүүл мэндэд ашигтай. Хэрэв хүлээцтэй байхгүй бол асуудалд амархан орох болно. Гэр бүлийн гишүүдийн зарим хүсэл мөрөөдөл энгийн санагдах боловч амьдралын жамыг хүлээн зөвшөөр. Олны танил хүмүүсийн романтик харилцаа ил гарах болно.

Үхэр: Албан тушаалд тань ахиц гарч, шинэ ажлын санал ирнэ. Шийдвэр гаргах болон ямар нэгэн төлөвлөгөө зохиоход таатай байна. Өнөөдөр таны бүтээлч чадвар, ухаалаг санаанууд орлого олоход тусална. Хэдийгээр бүх юм төлөвлөсний дагуу болохгүй ч үр дүн нь таатай байна. Бусдын бүдүүлэг авир таныг бухимдуулна. Өөрийгөө хянаж асуудлыг эергээр шийдэхийг хичээ. 

Ихэр: Энэ өдөр хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол хуулийн асуудалтай холбоотой зүйлсийг нарийвчлан төлөвлөх юм. Бие даан хийх ажлаа дуусгах мөн хэсэг хугацаанд амрахад тааламжтай байна. Романтик аялал төлөвлөж буй хүмүүсийн хувьд боломжийг гартаа авч чухал төлөвлөлтийг нэмж оруулах хэрэгтэй. Хайр болон дур хүсэл нэмэгдэнэ. Гэвч хардах болон өмчлөх гэсний хэрэггүй гэдгийг санаарай.  

Мэлхий: Ертөнцийг үзэх үзэл болон ашиг сонирхол нийлэмжтэй хүмүүстэй хийх уулзалт сайхан байх ба өөрийн биеэ тоосон байдлаа дарж л чадвал аливаа хэлэлцүүлэг нь нөхөрсөг, хөгжилтэй болно. Зарим хүмүүс өөрийн юу хийсэн болон юу хийх ёстойгоо мэдэхгүй бол хэрэгтэй чухал мэдээллийг олж авах нь зөв алхам байна. Амьдралын зөв хэм маягтаа илүү анхаар. 

Арслан: Төлөвлөсөн ажил хэрэгтээ ихээр найдах боловч өөрийн ашиг сонирхлоо усдад тулгавал хоосон хоцорч магадгүй. Зарим үед боломжийг алдалгүй өөрчлөлт хийх талаар бодож эхлэх нь зөв байдаг. Хэрвээ та өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Өөртөө итгэх итгэл нь эрч хүчийг нэмэгдүүлж, эерэг өөрчлөлтийг авч ирнэ. Гэхдээ ажилдаа хэт анхаарч эрч хүчээ алдахаас сэргийл.

Охин: Өнөөдөр аль болох энгийн байх нь сайн үр дагавартай. Шинийг эхлэхээсээ өмнө хийж амжаагүй орхисон ажлаа гүйцээ. Шинэ үүрэг даалгавар авах, азаа туршихад ашиггүй байна. Ажлаас хойш суух нь нууц явуулгад өртүүлж магадгүй. Яг одоо эрс алхам хийх хэрэггүй, хүлээсэн нь дээр. Та өөрийн мэдрэмжээр гаргасан алдаагаа засварлах хүсэлтэй байна.

Жинлүүр: Олон нийтийн цуглаан, яриа хэлэлцээрээ хойшлуулж өөр өдөр товло. Үл ойлголцол цаашид хамтран ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ. Бусад бүх зүйлийг мартан, хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Өнөөдөр та хийж дадсан ажилдаа шилдэг нь байх болно. Зарим асуудал таны эрх мэдлээс хальж гарах бөгөөд танаас тодорхой төлөөс шаардана. Санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан дуусах болоогүй байна.

Хилэнц: Өнөөдөр хөрөнгө мөнгөний асуудлаар хамтрагч нартайгаа санал зөрөлдөнө. Хэрвээ шаардлагатай бол энэ асуудлыг одоо шийдвэрлэ. Шинэ санаанууд санаа бодлыг тань цэнэглэх бөгөөд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөө, шинэ төсөл гаргахад түлхэц болно. Зөв зохион байгуулалттай бизнесийн төлөвлөгөөг боловсруулж, гаргасан санаагаа хамгаалан үүднээс албан ёсоор баталгаажуул. 

Нум: Бодит амьдрал аажмаар таны мөрөөдлийн ертөнц рүү нэвтэрнэ. Санхүүгийн асуудал энэ бүхэнд түлхэц өгнө. Энэ нь юун түрүүнд гэр бүлийн харьцааг хөндөнө. Болгоомжтой бай. Сэтгэл санаагаар унаж цөхрөнгөө бүү бар. Эрүүл мэнддээ анхаар. Уур уцаараас зайлсхийж эрүүл мэндээ хамгаал. Махан хоолоо багасгаж, жимс ногоо түлхүү хэрэглэ.

Матар: Амьдралын урсгал олон зүйл дээр нэгдэх бөгөөд таны мэдрэмтгий зан, зөн совинг тодотгоно. Та урьд нь анзаарч байгаагүй хэн нэгэнтэй хамтрах хэрэг гарч болзошгүй. Гэхдээ таны харилцаа холбоо саадгүй байх болно. Аль болох энгийн харьцах нь эргэн тойронд хөгжилтэй байдлыг авчирна. Залуу хүмүүсийн хайрын романс ид цэцэглэх бололтой.

Хумх: Хамтрагч нар хоорондоо санаа бодол нэгтэй байвал олон зүйлийг хийх боломжтой үе. Судалгаа хийдэг хүмүүс өнөөдөр тодорхойгүй мэдээ баримтыг судлах талаар амжилтад хүрэх болно. Боломж, бололцооны хаалга өргөн нээгдэх болно. Таны төвлөрөх чадвар өснө. Хурц ухаан, ухаалаг байдал тань бүх харилцаанд тусална. Та хийж бүтээх зүйлээрээ олон хүмүүсийн ажил амьдралд хувь нэмэр оруулж чадна. 

Загас: Анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь өдрийн эхэнд амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Эрсдэл өндөртэй ажил хэрэг болон арилжаа наймаа амжилт авч ирэхгүй. Өмнөхөөс илүү ачаалалтай байна. Бизнесийн харилцаанд үүсэн нөхцөл байдал ачаалалтай ажиллахад хүргэнэ. Гэхдээ оройн цагаар биеэ амраан тайвшир. Хэрвээ та удаан уулзалдаагүй найзаа бодож байгаа бол одоо түүнийг сураглаж, холбоо барь. Эсвэл хайртай хүнээ оройн зоогт урь.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10