Dark Light
Нийгэм | 2026-05-21

СУРРОН ДУГУЙ ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ХҮҮХДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нэр бүхий хотхоны автомашины зогсоолоос суррон дугуй хулгайд алдагдсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд уг хулгайн хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна. Урьдчилсан байдлаар тэд гурван ширхэг суррон дугуйг салгаж, эд ангийг нь жижиглэсэн байжээ.

Мөн шалгалтын ажиллагааны үеэр нийт таван ширхэг суррон дугуйг хураан авсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Иймд иргэдийг автомашины зогсоол болон орон сууцны гадна байрлуулсан үнэтэй дугуй, цахилгаан тээврийн хэрэгслийн хамгаалалтад анхаарч, сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10