Цаг уурын байгууллагаас өнөөдөр /2026.05.21/ Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Тодруулбал, салхины хурд секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метрийг даван ширүүсэх төлөвтэй байгаа аж. Иймд иргэд, малчид, тээвэрчдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцгой анхааралтай байхыг зөвлөжээ.
Мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, өгсөн заавар зөвлөмжийг мөрдөхийг сануулсан байна. Мөн жолооч нарыг хол, ойрын замд аль болох гарахгүй байх, автомашин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулжээ.
Түүнчлэн малчдыг салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс сэргийлж, дулаан хувцаслаж, бэлтгэлээ хангахыг зөвлөсөн байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







