Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлсан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр Монголбанкны ахмад ажилтан П.Дамдинд Гавьяат эдийн засагч цол тэмдэг хүртээв.
П.Дамдин нь 1964 онд Улсын банкны Ерөнхий хорооны Сэлэнгэ аймаг дахь хэлтэст нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж, 40 гаруй жил банкны салбарт үр бүтээлтэй, тууштай ажиллажээ. Тэрээр энэ хугацаандаа банкны үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх, ажилтнуудыг сургаж бэлтгэх, банкны орон нутаг дахь салбар, нэгжүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх, зах зээлийн шилжилтийн үеийн банкны тогтолцооны хууль эрх зүйн актуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн гэсэн үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан тул ийнхүү хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн байна.
АДМИН







Нийгэм







