Dark Light
Нийгэм | 2026-05-21

"ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ АРГАЛАХ, ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын ажилтан, албан тушаалтны нэрийг ашиглан “допингийн шинжилгээний хариуг өөрчилж өгнө”, “эрх хасалтын асуудлыг шийдвэрлэж өгнө”, “эрхийг сэргээж өгнө” гэх зэргээр бусдыг төөрөгдүүлж, мөнгө авсан байж болзошгүй талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад мэдээлэл иржээ.
Уг мэдээллийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, холбогдох баримтын хамт цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Допингийн шинжилгээ, үр дүнгийн удирдлага, эрх хасах болон эрх сэргээх асуудал нь зөвхөн Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм, Дэлхийн допингийн эсрэг код болон холбогдох олон улсын стандартын дагуу шийдвэрлэгддэг бөгөөд хэн нэгэн хувь хүн, зуучлагчийн оролцоогоор “аргалах”, өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй.
Иймд иргэд, тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод та бүхэн ийм төрлийн санал, амлалт, мөнгө нэхсэн аливаа үйлдлээс сэрэмжилж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага болон Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад мэдэгдэнэ үү.

Эх сурвалж | Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10