Dark Light
Нийгэм | 2026-05-21

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсаас Украин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Энэ үеэр Элчин сайд Н.Оюундарь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Володимир Зеленський Элчин сайд Н.Оюундарьд Украин Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоох тухай Протоколд 1992 оны 1 дүгээр сарын 21-нд талууд гарын үсэг зурсан бөгөөд ирэх 2027 онд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиох юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10