Dark Light
Нийгэм | 2026-05-21

ЗХЖШ-ААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ 339-Р АНГИД ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэл: 
 
"2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний 339 дүгээр анийн байлдагч нас барсан харамсалтай үйл явдал болсонд бид бүхэн гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. 
 
Тухайн өдрийн 19:30 цагийн орчим "Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагч Э.Ч нь таталт өгч, ухаан алдсан тул ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас барсан" гэх мэдээлэл ЗХЖШ-ын Шуурхай жижүүрт бүртгэгдсэн.
 
Одоогийн байдлаар талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор хуулийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тул холбогдох хуулийн хүрээнд нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй юм. 
 
Түүнчлэн ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангид албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын үр дүнгээр холбогдох албан тушаалтнуудад хууль, дүрмийн хүрээнд хариуцлага тоооцох болно. 
 
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10