Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 19 байршлын нийт 12262.0 ам метр талбай бүхий дээвэр засварын ажлууд хийгдэж, улсын комисс хүлээн авлаа.
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.
АДМИН






Нийгэм






