2026 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сонор сэрэмж нь хэрэг болох ч бодит амьдралаас холдохгүй байхыг хичээ. Аливааг энгийнээр бодож тунгаа. Амлалтдаа хүрч чадахгүй байгаа бол өөрөө өөртөө шударга хандах талаар бод. Санхүүгийн эрсдэлтэй асуудалд орооцолдох хэрэггүй. Таныг юу догдлуулж, баярлуулдаг талаар илүү сайн ойлго. Бусад хүмүүсийг таны хэрэгцээг хангахыг хүлээхийн оронд өөрөө хүссэн зүйлээ олж ав.
Үхэр: Их мөнгөтэй холбоотой чухал шийдвэрийг энэ өдөр хэлэлцэх хэрэггүй. Сайн тооцоо судалгааг баримтлахгүй бол та мөнгөө хий дэмий салхинд хийсгэж үүндээ удаан хугацаанд шаналж мэдэхээр байна. Бүх зүйл тодорхой болохыг хүлээ. Гэхдээ хэт холын ирээдүйн тухай бүү бод. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг үг заримдаа чухал шүү. Амжилтад хүрэхийн тулд аргаа өөрчлөх хэрэгтэй. Хуучин нөхөд, танилуудтайгаа холбоогоо сэргээ. Олон хүнд та үгүйлэгдэх болно.
Ихэр: Боломж гарвал таагүй ааш зангаа засаж, амьдралынхаа эрч хүчийг нэмэгдүүл. Тэвчээргүй байдал, ойворгон зангаа аль болох ил гаргах хэрэггүй. Маш олон харилцаа холбооны асуудал гарч ирэх болно. Тиймээс өөрийн цагийг зөв зохицуулах хэрэгтэй. Бага зэргийн дарамт шахалтыг анзаарахгүй байх нь зөвдөнө. Хувийн зорилгоо биелүүлэх тохиромжтой нөхцөл байдлыг алдалгүй ашигла.
Мэлхий: Амжилт гаргах боломж нэмэгдэж байна. Найз нөхдөөсөө урам зориг авах нь таныг сайнаар өдөөнө. Мөн хамт олонтойгоо гар нийлж ажиллахад тохиромжтой үе. Өнөөдөр таны хувьд тааламжтай үйл явдлууд ар араасаа цуврах болно. Ажлын эерэг уур амьсгал, урам зориг таныг үр бүтээлтэй байлгах болно. Илүү чармайлт гаргавал үүрэгт ажлаа бүрэн дуусгах боломжтой. Гэхдээ удирдлагынхаа үгийг заавал ёсчлон дагах гэсний хэрэггүй. Зарим зүйл дээр бие даан шийдвэр гаргах нь хожим таны хараат бус байдлыг сайжруулах болно. Үүний дараа ашиг орлого ирнэ.
Арслан: Өнөөдөр таны нэр хүнд мэдэгдэхүйц бэхэжнэ. Туулсан замаа эргэн дүгнэх ирээдүйгээ төлөвлөх боломж олдоно. Албан тушаал ахих боломж гарна. Удаан тооцоолж няхуур зүтгэсэн мөн ур чадвараа ашиглан хийсэн хөрөнгө оруулалт олох ажлын үр дүн сайнаар гарна. Нарийн хийц, ажиллагаатай техник хэрэгсэл худалдаж авах бол үйлдвэрлэсэн газрын нэр хүнд болоод баталгааг сайн анхаараарай.
Охин: Шийдвэр гаргасан бол юу ч болж байсан өөртөө итгэлтэй бай. Хэрэв та гарах өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байвал аливаа асуудлаа шийдэх боломжийг алдахгүй байх. Таныг зовоож байсан санхүүгийн асуудлаа арилгах боломжийн санал авах болно. Зарим үед ажлын туршлага дутаж мэднэ. Сайн төвлөрч, дэмий санаа зоволгүй урагш тэмүүл.
Жинлүүр: Гадаад орчинд ч зөв хандлагыг баримталж, элдэв халдлагад өртөхөөс сэргийл. Таагүй нөлөөнөөс хол явах нь танд ирээдүйгээ өөдрөгөөр харах боломжийг өгөх болно. Танд мөнгө санхүүгийн тусламж шаардлагатай байгаа ч ихийг амласан амархан нөхцөлд бүү итгэ. Хуурмаг амлалт таны өмнөх хичээл зүтгэлийг юу ч биш болгоно. Од эрхэс таныг амьдралынхаа талаар тунгаан бодохын тулд зарим үед түр завсарлага авахыг зөвлөж байна.
Хилэнц: Тулгарсан асуудалд уян хатан хандаж шийдвэрлэх хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр танд хэн ч туслахгүй тул зөвхөн өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй. Хэрэв та боломжгүй бол бусдад тусламж үзүүлнэ хэмээн амлах хэрэггүй. Энэ нь дараа танд дарамт болно. Өөрийгөө стресст оруулах шалтгааныг бүү гарга. Хувийн асуудлаа эмхлээд дараагийн ажилдаа ор.
Нум: Өнөөдөр шинэ ажил эхлэхэд тийм ч тохиромжтой өдөр биш. Од эрхсийн нөлөөгөөр харилцаа холбоо асуудал гарч мэднэ. Мэдээллийн аюулгүй байдлыг онцгой анхаар. Хувийн амьдралдаа яаруу, хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүйг хичээ. Харин хэрэгцээтэй ямар нэг зүйл худалдан авахад таатай. Хэрэв эдгээр нь хэсэг цаг хугацааны дараа үнэ цэнтэй болох зүйл байвал бүр ч тааламжтай байна.
Матар: Ажилдаа сэтгэл хангалуун болж, зорилгоо тодорхойлсноор эргэлзээтэй байдал арилж өөрийгөө илүү их ойлгох болно. Та дуртай сэдвээрээ олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол цагийг сайхан өнгөрөөх болно. Харин эргэлзээ болон хий горьдлого өнөөдрийн хамгийн хэрэггүй асуудал байх болно. Өөртөө итгэлтэй байхад суралц. Сугалаанд хожих, гэнэт баяжих мөрөөдлөө хая. Бүхий л цаг үед хүнд хэцүү ч шударга хөдөлмөрийг чиг баримжаа болгож байх хэрэгтэй.
Хумх: Ашиг сонирхолд нийцэх сонголт хийхэд тохиромжтой цаг үе ирж байна. Бүхий л ажил хэргийн асуудалд дүрэм журмыг баримталж хуулийн холбогдох заалтыг зөрчихөөс болгоомжил. Мөнгө хөрөнгөө юунд зарцуулж байгаагаа сайн мэдэж байх хэрэгтэй. Од эрхэс таныг ивээж байгаа тул аливаа зүйлээс ухрах гэсний хэрэггүй. Гэхдээ танихгүй хүнтэй харьцахад бага зэрэг таагүй уур амьсгал давамгайлна.
Загас: Найз нөхдийн зөвлөгөө заавар танд их чухал байх болно. Хэдийгээр таны бодол санаа хэвийн байх боловч гаргасан дүгнэлт тань буруу байж магадгүй. Аливаа зүйлсийг хэт эергээр харах нь заримдаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Бусадтай зөрчилдөхөөс зайлсхий. Хэрүүл маргаан чухал асуудал дээр будилаан, зөрчилдөөн л үүсгэнэ. Өмнө нь гаргасан хичээл зүтгэл тань шинэ ажлын санал авах болно.
АДМИН







Нийгэм







