Dark Light
Нийгэм | 2026-05-22

УЛААНБААТАРТ ТАВДУГААР САРЫН 22, 27-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 05 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, 23-нд говь, тал, хээрийн нутгаар шороон шуургатай байна. 
 
Хур тунадас: 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
 
Салхи: 23, 25-нд нутгийн зарим газраар, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 22-нд бага зэргийн бороо, 27-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 22, 27-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 24, 27-нд сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус дулаан градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00