Dark Light
Нийгэм | 2026-05-22

УЯАЧДЫГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол адуучдын улсын зөвлөгөөний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, нүүдэлчин ахуй, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий уяач, иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасныг Монголын Сорин Спорт, Уяачдын Холбооны уламжилснаар гардуулан өглөө.
Монгол Улсын Гавьяат малчин цолоор:
  • Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Батхүрэлийн Бат-Өлзий
  • Дорнод аймгийн Матад сумын уугуул Бат-Очирын Цэндбаатар нарыг шагналаа.
 
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Завхан аймгийн Яруу сумын уугуул Цагаанбандийн Баянжаргал
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Чинзоригтийн Лхагвасүрэн,
  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Лувсандагвын Шатарчулуун нарыг шагнасан байна.
 
 
Алтангадас одонгоор:
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Осорын Ганбаатар
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Сумъяасүрэнгийн Ганзориг
  • Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Сэдэдийн Цогт-Эрдэнэ нар шагнагдав.
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Мөнхжаргал
  • Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гомбожавын Баярхүү нарыг тус тус шагнаж урамшууллаа.
Эдгээр эрхмүүд нь монгол адууны өв соёл, уяачдын уламжлалт мэдлэг, нүүдэлчин ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ залуу үедээ өв уламжлалаа дээдлэх хүмүүжлийг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйг төрөөс өндрөөр үнэлсэн юм.

Эх сурвалж | ММСУХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10