Dark Light
Нийгэм | 2026-05-22

ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нарын санаачлан боловсруулсан Цусны донорын тухай хууль эцэслэн батлагдлаа. Хуучин "Донорын тухай" хуульд эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудал түлхүү орсон байсан бол ийнхүү цусны донорын асуудал, тэдний нийгмийн хамгааллыг бие даасан хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдэв.
 
“Цусны хүндэт донор”-т ямар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх вэ?
Цус, цусны бүрэлдэхүүнээ 50, бүхэл цусаа 35, ховор бүлгийн цусаа 25 болон түүнээс дээш удаа хандивласан иргэнийг “Цусны хүндэт донор”-оор алдаршуулах бөгөөд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
  • Нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих
  • Жилд нэг удаа эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах
  • Магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэгүй сувилуулах
  • Шаардлагатай тохиолдолд өөрөө цус, цусан бүтээгдэхүүн үнэгүй сэлбүүлэх

Донор эрүүл мэндийн байдлаа нуувал хариуцлага хүлээнэ

Донор хүн бусдын амь насны өмнө өндөр хариуцлага хүлээх бөгөөд эрүүл мэндийн мэдээллээ (халдварт өвчин г.м) үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Хэрэв өвчтэйгөө мэдсээр байж нууж, худал мэдээлсний улмаас цус сэлбүүлэгчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирвал Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хатуу хариуцлага хүлээлгэхээр заажээ.
 
Мэдээллийн сантай болж, ААН-үүдийг татвараар дэмжинэ

Нэгдсэн систем: Донорын нэгдсэн мэдээллийн сантай болсноор гамшиг, онцгой байдлын үед цусны нөөцийг шуурхай бүрдүүлэх, хянах боломжтой болно.

Татварын хөнгөлөлт: Донорын үйл ажиллагаанд хандивласан 10 сая хүртэлх төгрөгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцохоор болсон нь ААН-үүдийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болж байна.

Нэг хүний хандивласан цус гурван хүний амийг авардаг. Энэхүү хууль нь хүний амь аврах үйлсэд сайн дураар нэгддэг доноруудыг бодитоор дэмжиж, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй нөөцийг бүрдүүлэхэд чухал түлхэц боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10