Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шинээр генерал цол хүртсэн болон генерал цол нэмсэн генералууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Генералуудын төгөл”-д мод тарилаа.
Тус “Генералуудын төгөл”-ийг 2016 онд байгуулсан бөгөөд түүнээс хойш жил бүр мод тарьдаг уламжлал тогтсон юм. Ташрамд дурдахад, энэ жил Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газраас хариуцан зохион байгууллаа.

АДМИН






Нийгэм







