2026 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олсон ашгаа тохиромжтой хугацаагаар хадгаламжид хийх нь зөв алхам болно. Найдвартай хуримтлал үүсгэж чадвал хожим амьдралын нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран эртний мөрөөдөл биелнэ. Амьдралын сайн сайхан дээр хэдий хир анхаарлаа төвлөрүүлнэ тэр чинээгээр аз жаргалтай байх болно. Өдрийг эерэг бодлоор өнгөрүүл. Гэр орныхоо эргэн тойрны замбараагүй зүйлсийг цэгцлэн хүрээлэн байгаа орчноо аятайхан болгож, шинэлэг байдал бий болгоход анхаар.
Үхэр: Ажил амралтын хил хязгаараа баримтал. Сонирхолтой зүйл хийх нь ажлын дараах сайн амралт болно. Харин хайр дурлалын харилцаанд урам хугарч болзошгүй. Гэр бүлийнхээ уур амьсгалыг эергээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсэж магадгүй. Энэ маргаанд ялагч байхгүй гэдгийг ойлго. Сайн тал нь өнөөдөр од эрхэс таны өрөвч зөөлөн занг тодотгож байна.
Ихэр: Энэ үед таны оюун ухаан хурц, гярхай болсон байна. Таны сайн сайхан байдлыг илтгэдэг од эрхсийн нөлөөг ашиглан эрүүл мэнддээ анхаарахад яг тохирсон цаг. Эмнэлэгт үзүүлэх цагаа товлохыг хичээ. Таны хичээл зүтгэл дээд зэргийн нөлөөг үзүүлж чадна. Хэт хөнгөн хуумгай хандах эсвэл эсрэгээрээ хэтэрхий хашир загнах нь эргэн тойрныхонтойгоо таарамжгүй харьцаа үүсгэх бололтой. Хэдий нөхцөл байдал хүндэрсэн ч хэлэх үг хийх үйлдлээ цэгнэхийг хичээ.
Мэлхий: Шинэ хайраа олох, түүндээ анхны сэтгэгдэл сайнаар төрүүлэхэд хамгийн тохиромжтой өдөр байх болно. Ганц бие хүмүүст од эрхсийн байрлал урам зоригийг өгөх болно. Эрч хүч тань таны сэтгэлийг илч гэрлээр хангах болно. Таатай орчин бий болгох нь таныг хайр дурлалаа илэрхийлэхэд тань туслах болно. Гэхдээ ямар нэг зүйлийг бүтэн болгохыг хүсэж байгаа бол өөрөө энэ бүхэнд бэлэн бай.
Арслан: Эрүүл мэндээ анхаарч, бүтэн биеийн үзлэг хийлгэ. Эмзэг, мэдрэмтгий хүмүүс эргэн тойронд тань байгаа тохиолдолд анхаарал сайн тавь. Гэр бүлийн санаа зовоосон асуудлаа сайтар ярилцаж шийдвэрлэхийг хичээ. Эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх саналд болгоомжтой ханд. Таныг төгс илэрхийлж чадах үйлдлийг л хий. Өөрчлөлт хайж байгаа хүмүүс насаар ахмад ухаалаг хэн нэгний зөвлөгөөг ав. Чөлөөт цагаа гэр бүлийнхээ хүрээнд өнгөрүүлээрэй.
Охин: Ажлын алжаалаа түр мартаж, сэтгэлээ сэргээ. Зарим зүйл бухимдуулсаар байгаа ч өнөөдөр өчигдрийнхөөс хамаагүй дээр байна. Гэр орныхоо ямар нэг юмыг шинэчлэх бас шинэ хувцас худалдаж авах хэрэг гарч болох юм. Тийм ч үнэтэй биш зүйлсийг хай. Од эрхэс итгэл найдвар, мөрөөдөл хүслийг тань ивээсээр л байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон урт хугацааны зорилгоо биелүүлэх алхам зэрэг нь амжилттай байх болно.
Жинлүүр: Нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн төлөөх үйл ажиллагаанд сайн дураараа оролцож тайвшрал, тайтгарлыг олж хүслээ биелүүл. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө. Хэрэв сүүлийн үед хүсэл сонирхол тань дутагдаж байгаа бол өөрчлөлт бий болно гэж найдахад гэмгүй. Өнөөдөр хувийн амьдралд томоохон хүндрэл учрах эрсдэлтэйг од эрхэс анхааруулж байна.
Хилэнц: Өнөөдөр амьдралд ямар нэгэн чухал үйл явдал тохиож болзошгүй. Амралт, ажил аль алинд нь таатай өдөр байна. Амрах үедээ хэрэгтэй. Ажлын долоо хоногт бүх хүчээ зарцуулсан бол санаа зоволтоо багасган, амар амгалан тогтоо. Архаг өвчин эсвэл бага сага зовуурь танаас анхаарал хандуулахыг шаардана.
Нум: Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлийн харилцаанд таагүй хандлага учирч болзошгүй. Гэр бүлийн хүрээнд тайван амгалан орчинд амрах, өөрийн тань сонирхлыг татдаг зүйлээр оролдоход тааламжтай. Эс тэгвээс мөнгөний асуудал таныг улам их зовоох болно. Өв хөрөнгийн асуудлаас болж гэр бүлийн харилцаанд зөрчил үүснэ. Цэвэр агаарт сайхан амарч, бүтэн нойртой байвал хэцүү өдрүүдийн ачааллаас гарахад тустай.
Матар: Од эрхэс танд эерэг эрч хүчийг авчирна. Та өөрийгөө хөгжүүлэхийг маш ихээр хүсэх болно. Хэн нэгэн таны шийдвэрт саад болохыг бүү зөвшөөр. Өөрийн авьяас чадвартаа итгэлтэй байж жижиг асуудлуудад санаа зовохоо боль. Өнгөрсөн дурсамж сэргэх ба үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдээрээ цугларах эсвэл уламжлагдан ирсэн ямар нэг заншилтай холбоотой байна. Сайхан дурсамж танд эрч хүчнийг өгөх болно. Хайртай дотнын хүнийхээ хажууд байх нь чухал үе. Хамтдаа өнгөрүүлсэн сайхан үеийг санагдуулах дурсгалын зүйл бие биедээ өгч болно.
Хумх: Тэнцвэртэй харилцаа бий болгоход бага зэрэг хэцүү байна. Гэхдээ та тэвчиж чадвал харилцаа холбоонд харилцан буулт гэж ямар чухал зүйл болохыг ойлгоно. Од эрхэс сэтгэл санаагаа амар тайван байлгахад тусална. Найз нөхөд болон санаа нэгтнүүдтэйгээ хамт байхад таатай байна. Өнөөдөр танд юу ч хөндлөнгөөс нөлөөлсөн өөрөө өөртөө бүрэн таалагдана. Мөн эргэн тойрны хүмүүсээ ч шүүмжилж өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Харин өөрийгөө зоригжуулахын тулд бага зэрэг эрсдэл хийх шаардлага гарна.
Загас: Тохиромжтой цагийг нь олж хөдлөх юм бол байр сууриа бэхжүүлнэ. Гэхдээ том зүйл худалдан авч, хөрөнгө оруулалт хийхэд таагүй. Өөрийн үзэл бодлыг бусдад тулгах хэрэггүй.Таны нэр хүндэд сэв сууж магадгүй. Од эрхэс хайр дурлал, дотно харьцааг дэмжиж байна. Өөртөө бага боловч амралт бэлэглэ. Хүүхдүүдтэйгээ гадуур цэцэрлэгээр зугаал.
АДМИН







Нийгэм







