Dark Light
Нийгэм | 2026-05-23

УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 57.1 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.0 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр ХХААХҮЯ-наас аймгуудад үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тариалалтын ажил 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 178.6 мянган га-д улаанбуудай, 4.7 мянган га-д төмс, 3.4 мянган га-д хүнсний ногоо, 2.7 мянган га-д малын тэжээл, 9.5 мянган га-д тосны ургамал нийт 208.5 мянган га-д тариалалт хийж, улаанбуудайн тариалалт 57.1 хувь, төмс 29.6 хувь, хүнсний ногоо 18.6 хувь, малын тэжээлийн 2.2 хувь, тосны ургамал 8.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 3.8 мянган га-гаар буюу 39.1 хувиар, төмсний тариалалт 2.2 мянган га-гаар буюу 46.1 хувиар, хүнсний ногоо 660 га-гаар буюу 19.3 хувиар илүү тариалаад байна. Харин малын тэжээл 5.1 мянган га-аар буюу 83.5 хувиар, тосны ургамал 11.6 мянган га-аар буюу 27 хувиар бага тариалалттай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10