Dark Light
Нийгэм | 2026-05-23

НЭМГ СУУРИН ТАВ, ЯВУУЛЫН ТАВАН ЦЭГЭЭР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Энэ жилийн марофоны оролцогч 30 орчим хувиар нэмэгдсэн тул тусламж үйлчилгээний багийг өргөжүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн жил 15 эмч мэргэжилтэн ажилласан бол энэ жил 31 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Гүйгч, тамирчид гүйж байхад толгой эргэх, цээж өвдөх, амьсгал давчдах, орон зайн баримжаа алдах шинж тэмдэг илэрвэл заавал тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2025 онд марафонд оролцож буй 534 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс шөрмөс татсан 382 буюу 65 хувь, зүрх судасны асуудал үүссэн 54 буюу 10 хувь, амьсгалын замын эрхтэнд бэрхшээл учирсан дөрвөн хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 12 оролцогчийг эмнэлэгт хүргэж ажиллаж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10