Dark Light
Нийгэм | 2026-05-23

УЛААНБААТАР МАРАФОНЫ ҮЕЭР ХААСАН АВТО ЗАМЫГ 19:00 ЦАГТ НЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор автомашингүй бүсчлэл тогтоож, цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Одоогоор гэмтэж бэртсэн дуудлага ирээгүй, хаасан бүсчлэлээс гадна хөдөлгөөн зохицуулалт хэвийн үргэлжилж байна. Суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй 19:00 цаг хүртэл хөдөлгөөнд оролцохгүй.

Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдварт, Нарантуул захын уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарласан. Уулзваруудыг 19:00 цагаас нээнэ” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10